Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Үерт өртөж, амиа алдсан иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө байр олгоно. Мөн үерт гэр оронгүй болсон иргэдэд гэр өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Үерийн гамшгийн эрсдлийн үеэр амь эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Эдгээр иргэдийн ар гэрийнхэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.

Үерт өртсөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллалаа. Одоогийн байдлаар Орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байна. Эдгээр үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр Монгол гэр иж бүрэн тавилгатай олгохоор шийдвэрлэлээ.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар: Үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай
Хотын дарга Д.Сумъяабазар: Үерийн усанд дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.