Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Хэт халалтын дараа хүчтэй аадар бороо орж, уулын болон уруйн үер бууж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Үер, усны нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Наймдугаар сарын 1,2-нд орсон усархаг аадар борооны улмаас хэд хэдэн аймгуудад уулын үер авто замын зорчих хэсэгт орж ирж, айл, аж ахуйн нэгж өртсөн тохиолдол бүртгэгдсэн.

Өвөрхангай Хайрхандулаан суманд уруйн үер бууж, айлын гэр урсаж хоёр хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдол гарлаа. Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр борооших төлөвтэй байгаа. Өнгөрсөн хэт халалтын өдрүүдийн араас бороо орж байгаа учир уулын үер буух эрсдэлтэй гэдгийг өнгөрсөн удаа мэдээлж байсан.

Нутгийн хойд хэсгээр бороошиж, урд хэсгээр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд нөөлөг салхи, уруйн үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэлээ.

Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ
Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн ажилтны бүртгэл эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд