Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилга байгууламжийн инженерүүд “Авлига“ гэх хороолол, S outlet-г яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг ЗӨВЛӨЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 4 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ үеэр үерийн усны нөхцөл байдал, үерийн даланг хааж барьсан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм.

Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан

“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсныг танилцууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 1966 оны үертэй дүйцэхүйц хэмжээний ус урсан орж ирвэл Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах юм. 100 жилд нэг удаа тохиох магадлалтай буюу секундэд 2490 шоо метр зарцуулгатай үер орж ирэхэд хотын 40,000 га талбай, үүнээс 34,900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автана. Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн далангуудын насжилт хэтэрч, эргийн бэхэлгээ нь эвдэрч гэмтжээ.

Иймд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төвийн зургаан дүүргийн суурьшил ихтэй бүсэд Туул голын хойд эргийн хамгаалалтын даланг өндөрлөж, тохижилт хийхээр тусгасан байна. Үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг сайжруулахын тулд Сэлбэ болон Улиастай голд үерийн ус хуримтлуулах сан байгуулж, урсцын тохируулга хийх юм. Ингэснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсацыг тэтгэнэ.

Мөн энэ үеэр усны барилга байгууламжийн инженерүүд 2 байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байна. Тодруулбал, "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden, S outlet барилгяг яаралтай буулгах шаардлагатай гэжээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” ХХК-ИЙН ЭЗЭМШИЛ ГАЗРЫН ЗАХИРАМЖИЙН ТҮҮХЧИЛСЭН ТАНИЛЦУУЛГА

1. Нийслэлийн Засаг даргын 2008.09.17-ны өдрийн 442 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /тухайн үеийн 01 хороо/-ны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг ДЗД-ын 2008 оны 23 дугаар захирамжийг үндэслэн 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулсан байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2011.03.25-ны өдрийн 256 дугаар “Газар ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /тухайн үеийн 01 хороо/-ны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг Капитал банк ХХК-д эрх шилжүүлж 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2013.10.18-ны өдрийн А/951 дүгээр “Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн ХанУул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11,8 га газрыг Эм Энд Жи ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2018.11.27-ны өдрийн А/1111 дүгээр “Газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д 118000 м.кв ногоон байгууламжийн зориулалттай газрыг: - “Эм энд Жи констракшн” ХХК-д 29444 м.кв, газрыг үйлчилгээний зориулалтаар, - “Эм энд Жи констракшн” ХХК-д 79875 м.кв, газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар, - “Эм энд Жи констракшн” ХХК-д 2642 м.кв, газрыг зориулалтаар тус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалт өөрчилж шийдвэрлэсэн байна.

5. Нийслэлийн Засаг даргын 2020.09.30-ны өдрийн А/1155 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай” захирамжаар: “Эм энд Жи констракшн” ХХК-д 29444 м.кв, газрыг үйлчилгээний зориулалтаар, “Эм энд Жи констракшн” ХХК-д 79875 м.кв, газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар, “Эм энд Жи констракшн” ХХК-д 2642 м.кв, газрыг зориулалтаар эзэмших эрхтэй газруудын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

6. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/514, А/515, А/516 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд Жи констракшн” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 29444 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/838 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0147 дугаар шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/515, А/516, А/517 дугаар захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг шүүхийн шийдвэрийн дагуу дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Яруу найрагч Ц.Хуланд ЯЛ ОНООНО
Яруу найрагч Ц.Хуланд ЯЛ ОНООНО
 
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.