Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөөдөр Хөвсгөл, Архангай, Булган, маргааш Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 0 секунд

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Эрээн хот руу явах тасалбараа онлайнаар захиалах боломжтой
Эрээн хот руу явах тасалбараа онлайнаар захиалах боломжтой
 
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
“Харуул Алтай“ хотхоноос Да хүрээ хүртэлх замыг өнөөдөр 22:00 цагт хааж, засварын ажлыг эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.