Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Агаарт алхангаа орчноо цэвэрлэе” аяныг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Нийслэлийн Байгаль орчны газар, "Хоггүй Монгол" ТББ хамтран ууланд алхангаа хог хаягдал түүх аяныг зохион байгуулж байна. Аянд "Шинэ эрин" сургуулийн 18 сурагч, Монголын спорт аяллын холбооны "Дайчин" клубийн алхагчид оролцож буй.

"Шинэ эрин" сургуулийн 10в ангийн сурагч Э.Билэгсайхан, М.Цогтхүслэн:

-Ууланд алхангаа орчноо цэвэрлэж, хог хаягдлыг түүх аянд ангиараа оролцож байгаадаа баяртай байна. Байгальд гарч, алхаж байгаа хүмүүс хогоо уутлаад аваад явчихаж байвал орчин маань цэвэр цэмцгэр байна гэв.

Монголын спорт аяллын холбооны "Дайчин" клубийн ахлагч Ч.Чулуунцэцэг:

-Ууланд алхаж байхад хаа сайгүй хог хаягдал таардаг. Тийм ч учраас бид хог хаягдлыг уутлаад орчноо цэвэрлээд алхдаг. Энэ удаад ч бид байгалиа цэвэр байлгах, хайрлахыг уриалж байна. Ер нь хог тарьсан хойно нь цэвэрлэх биш, хоггүй байх дадлыг хэвшүүлэх нь чухал хэмээлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч В.Өнөбазар:

-Би байгаль хамгаалагчаар 10 гаруй жил ажиллаж байна. Ногоон бүсэд хүмүүс аялж зугаалахдаа хог их тарьдаг. Тиймээс бид байгалиа цэвэр байлгахыг уриалж, энэ чиглэлээр байнга мэдээлэл өгч ажилладаг гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн Байгаль орчны газар, "Хоггүй Монгол" ТББ хамтран ууланд алхангаа хог хаягдал түүх аяныг зуслангийн бүсэд зохион байгуулж байна. Энэ аянд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож буйгаараа онцлог. Байгаль орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг багасгах, хоггүй байх сэтгэлгээг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх нь аяны зорилго хэмээв.

Улаанбаатарт 20 хэм дулаан, бороогүй
Улаанбаатарт 20 хэм дулаан, бороогүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.