Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 3 секунд

Өнөөдөр буюу 2023.06.07-ны өдөр УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийг танилцуулж байна. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

2

Нийгмийн бодлогын байнгын хороо

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·“Эрдэнэс-Тавантолгой Хувьцаат Компанийн 2018-2022 оны үйл ажиллагаа болон Тавантолгой орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”-ийн талаарх Үндэсний аудитын газрын гүйцэтгэсэн аудитын тайлан

·Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонсох

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Хууль зүйн байнгын хороо

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлт

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлт

·Байнгын хорооны тогтоолын төсөл /цаглавар батлах тухай/

·Бусад

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Төрийн байгуулалтын байнгын хороо

·Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүд / Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/

15.00

“Их Эзэн Чингис хаан”

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нээлттэй өдөрлөг” болно
ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “Нээлттэй өдөрлөг” болно
 
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Он гарснаас хойш гал түймрийн улмаас 31 иргэн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.