Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Д.Бум-Очирын БЗС-гаас авсан 48 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаал гаргаж, чөлөөлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Д.Бум-Очир: Хорвоог орхиж байгаа буурлуудтай хамт асар их хэмжээний оюун  санааны соёлын өв бүдгэрч байнаГэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуульд нийгэм соёлын антропологийн чиглэлээр докторт суралцахдаа БЗС-гаас 48 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 165 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед Д.Бум-Очир нь МУИС-ийн НШУС-д багш, ШУА түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байжээ.

Харин түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, Д.Бум-Очирын 69 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

Дэд сайд Э.Золбоогийн БЗС-гаас авсан 16 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр 2013 онд тушаал гаргаж, чөлөөлж байжээ
Дэд сайд Э.Золбоогийн БЗС-гаас авсан 16 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр 2013 онд тушаал гаргаж, чөлөөлж байжээ
 
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Нийслэлд хэрэгжүүлэх 24 мега төсөлд “Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.