Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын тамгын газрын ЕНБД асан Ц.Цолмонгийн 37 мянган ам.долларын зээлийг Ё.Отгонбаяр сайдын үед тушаал гаргаж ТЭГЛЭЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өчигдөр гэрээний үүргээ биелүүлсэн хэмээн үзэж зээлээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн сайд нарын тушаал ил болсон билээ.

Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон нь 2003 онд Английн Эксетерийн их сургуульд олон улсын бизнес эрх зүй чиглэлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт дүнгээр 37,786 ам.долларын өртэй байжээ.

Харин үүнийг нь 2009 оны "Зарим хүмүүсийг сургалтын төрийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан.

Ц.Цолмонгийн хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байжээ. Түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2009 оны наймдугаар сарын 6-ны өдрийн ханшаар тооцож үзвэл, Ц.Цолмонгийн 54 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.

Р.Чингисийг гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр БЗС-гийн зээлээс нь Ё.Отгонбаяр тушаал гарган, чөлөөлжээ
Р.Чингисийг гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр БЗС-гийн зээлээс нь Ё.Отгонбаяр тушаал гарган, чөлөөлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.