УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн байна. Тодруулбал,
"РЦНК орчмын 2.5 га талбайд орон сууц, спорт цогцолбор бариулахгүй, эсрэгээрээ Улаанбаатарчуудын хүсэн хүлээсэн ногоон байгууламж бүхий тохижилт хийх нь зөв гэж байр сууриа илэрхийлсний төлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар харлуулж, худал мэдээлэл түгээж байгаа бололтой.
Ингэх тусам иргэдийнхээ төлөө, ногоон байгууламж бүхий тохижилт байгуулах дээр тууштай байр сууриа илэрхийлнэ. Бетонон ширэнгэ биш иргэндээ ээлтэй ногоон байгууламж, таатай орчныг хүсдэг хүн бүр дэмжээд өгөөрэй" гэжээ.