Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Mattel” дауны хам шинжтэй барбигаа танилцуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 20 секунд

Америкийн тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани дауны хам шинжтэй шинэ барби хүүхэлдэйгээ мягмар гарагт танилцуулжээ. Дауны хам шинжтэй хүмүүсийг үнэн зөв дүрслэхийн тулд ийм өвчтэй хүмүүсийн нийгэмлэгтэй (NDSS) хамтран ажилласнаа тус компани мэдэгдэлдээ онцолсон байна.

“Барби хүүхэлдэй нь хүүхдийн бага насандаа олж авдаг ойлголт мэдлэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид тоглоомоор дамжуулан нийгэм дэх ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тэмцэхийг зорьж байна” гэж “Mattel” компанийн төлөөлөгч Лиза Макнайт мэдээлжээ. "Бидний зорилго бол хүүхэд бүр барби хүүхэлдэйнээс өөрийгөө олж харах, өөртэй нь адилхан харагддаггүй хүүхэлдэйгээр тоглох урам өгөх юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Шинэ барбины нүүр нь илүү дугуй хэлбэртэйгээс гадна хамар, чих нь жижиг, нүд нь бага зэрэг ташуу аж. Мөн даашинзыг нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчлах бэлгэдэл болсон шар, цэнхэр өнгөтэйгээр бүтээжээ. “Mattel” компани нь нийтдээ 175 дүр төрхтэй барби хүүхэлдэй бүтээсэн байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд