“Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагчаар татагдсан 80 хүнээс 79 нь биечлэн оролцож байна. Хуулийн дөрвөн этгээд оролцох ёстойгоос гурав нь ирээд байна.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанд Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү хуралд оролцохоор ирж явахдаа осолд өртсөн талаар түүний өмгөөлөгч мэдээллээ. Тэрбээр одоо ГССҮТ-д гарандаа боолт хийлгэж байгаа аж. Гарын боолтоо дуусгаад хуралд ирнэ гэв.
Сануулахад, эл хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.