Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХ СУРВАЛЖ “Шувуу“ ажиллагааны хүрээнд Ж.Төгсбаяр Унгараас, П.Болортуяа БНСУ-аас өөрсдийн хүсэлтээр ирж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн билээ. Энэ үеэр авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож гадаад руу гарсан Монгол улсын хоёр иргэн өөрсдийн хүсэлтээр буцаж ирэх болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдоод буй Ж.Төгсбаяр Унгар улсаас, 22.5.1 дэх зүйл ангиар шалгагдаж буй П.Болортуяа БНСУ-аас энэ өдрүүдэд ирж байгаа юм байна. Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт холбогдож гадагш оргон зайлсан 92 хүнээс "Шувуу" ажилагааны хүрээнд гурван хүнийг Монголд авч ирж байна. Мөн ойрын өдрүүдэд Н.Удаанжаргалыг Аргентин улсаас авч ирэх ажиллагааг хийх бөгөөд ингэснээр гадаад руу оргон зайлсан хүний тоо 88 болох юм.

ШУУД: АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын өрөөнд нэгжлэг хийж байна
ШУУД: АТГ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын өрөөнд нэгжлэг хийж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна