Японы холимог тулааны "Гладиатор" холбооны “Gladiator 021” тэмцээнд Японы NavE-г долоон секундэд хүнд цохилтоор ялж, тус холбооны хөнгөн жингийн аварга болсон Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Road to UFC”-д оролцох болжээ.
Тиймээс аваргын бүсээ эргүүлэн өгөх болсон байна. Т.Нямжаргал “Gladiator холбооны аварга болсноор Road to UFC-д орох хаалга нээгдсэн. Gladiator холбооны бүх ажилтан, надтай тулалдсан NavE тулаанч, хөгжөөн дэмжигчдэд баярлаж байгаагаа илэрхийлье. Удахгүй Road to UFC-д тулалдах ч та бүхэн намайг үргэлжлүүлэн дэмжээрэй. Цаашдаа миний араас олон монгол залуу гарч ирж, аварга болоосой” гэжээ.