Усанд сэлэлтийн чиглэлээр Тайландад нэг жилийн хугацаатай сурч буй ОУХМ Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтэд 02:01:41 цагийн амжилтаар Монгол Улсынхаа болон Тайландын УАШТ-ий рекорд амжилтыг эвджээ.
Ингэснээр манай улсын тамирчин энэ зайд 2023 оны долоодугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулсан байна.
Б.Энххүслэнгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээний оролцохдоо зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.