Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Оргил “ONE championship”-ийн анхны тулаанаа Филиппиний Адонис Севилленотой хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 32 секунд

Степпе Арена-Мөсөн өргөөд өнгөрсөн жилийн 11-р сарын 26-нд ONE championship холбооны Road to ONE-Mongolia холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ.

Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа.

Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. Лумпини стадиумд ONE Fight Night-9 арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийнхүү хийх нь ээ.

Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан билээ.

ТАЗ: Ховд аймаг ЗДТГ-ын даргаа чөлөөлөөд оронд хууль бусаар хүн томилсон
ТАЗ: Ховд аймаг ЗДТГ-ын даргаа чөлөөлөөд оронд хууль бусаар хүн томилсон
 
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Дөрвөн машин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.