Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдаас чөлөөлсөн билээ.

Тэгвэл Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд танилцуулсанаар түүнийг албан ёсоор ийнхүү чөлөөллөө.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу Засгийн газрын гишүүний орон гарсан бол 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой байдаг. Тиймээс ирэх долоо хоногт ХНХ-ын шинэ сайдыг томилохоор болоод буй.

The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ
The Weekend дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.