Канадын дуучин, ая зохиогч The Weekend гуравдугаар сарын 20-ны байдлаар Spotify хөгжмийн платформ дээр 111.4 сая сонсогчтой болсноор дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчээр шалгарчээ. Мөн тэрээр сонсогчдынх нь тоо сар бүр 100 саяд хүрдэг анхны уран бүтээлч болсон байна.
Харин дуучин Miley Cyrus-ийн тухайд 82.4 сая сонсогчтойгоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Удаах байруудад Шакира /81.6 сая/, Ариана Гранде /80.6 сая/, Тэйлор Сфивт /80.2 сая/, Рианна /78.5 сая/ нар багтжээ.
The Weekend-ийн дуучин Ариана Грандетэй хамтран дуулсан “Die for you” уран бүтээл нь Billboard чартын нэгдүгээрт бичигдэж, улмаар TikTok-ийн хандалт өндөртэй дуугаар нэрлэгдсэн байна. Тус уран бүтээлийн анхны хувилбар нь түүний 2016 онд гаргасан “Starboy” цомогт багтаж байв.