Тайландын нийслэл Бангкок хотод эмэгтэйчүүдийн 2023 оны снукер бильярдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Баярсайханы Нарантуяа ганцаарчилсан төрөлд эхний даваанд Энэтхэгийн Видя Вишванатан Пиллайг 3:1-ээр хожсон бол өчигдөр 1/8 шигшээд 2015, 2017, 2018 оны дэлхийн аварга Хонгконгийн Ын Оньиг 4:2-оор буулган авч шуугиан тарилаа.
Тэрбээр өнөөдөр шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн аварга Тайландын Сирипапорн Нуантахамжантай өрсөлдөнө.
Эх сурвалж: MGL sport