Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гурван дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын  нүхэн гарц баринаТээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт 2023 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 56 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан 32, үүнээс иргэн 6, мал 4, машин 22 удаа галт тэргийг саатуулсан байна. Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.

Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй бөгөөд гэнэтийн ослын тоормос хийхэд хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900м замыг туулж байж зогсдог байна. Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулах мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг. Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

“Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэдэг нь хоёр тусдаа асуудал“
“Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэдэг нь хоёр тусдаа асуудал“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд