Халимаг эр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд 4 дэх хоногтоо гацаад буй. Ингэхдээ тухайн иргэн нь хугацаа дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Тэгвэл эл асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Халимаг иргэн Казахстан улсаас ирээд саатсан шалтгаан нь уг иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж Монгол Улс руу нэвтэрч чадахгүй саатсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлэх боломж байхгүй. Энэ нь олон улсын яриа хэлэлцээр, агаарын тээврийн яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулагдсан байдаг. Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэнэ гэдэг нь хоёр тусдаа асуудал гэдгийг зөвөөр ойлгоорой” гэлээ.
“Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэдэг нь хоёр тусдаа асуудал“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.