Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс нэгдүгээр сард БНХАУ-тай 1.2 тэрбум америк долларын худалдаа хийсэн нь нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 30 секунд

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрөгч нэгдүгээр сарын дүнг танилцууллаа.

Тодруулбал, Монгол Улс 2023 оны 1 дүгээр сард нийт 107 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллар, импорт 688.0 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 (61.1%) сая америк доллароор, экспорт 538.1 (99.7%) сая америк доллароор, импорт 131.5 (23.6%) сая америк доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны 1 дүгээр сард экспорт өмнөх сараас 318.0 (22.8%) сая америк доллароор, импорт 145.1 (17.4%) сая америк доллароор тус тус буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны 1 дүгээр сард 389.7 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 406.6 сая америк доллароор өсөж, өмнөх сараас 172.9 сая америк доллароор буурсан байна. БНХАУ-тай 2023 оны 1 дүгээр сард 1.2 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ.

ҮСХ: Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 675 мянгаар нэмэгдэж 1.5 сая болов
ҮСХ: Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 675 мянгаар нэмэгдэж 1.5 сая болов
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.