Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: ХХААХҮ яам АВАРГА МАЛЧИНД олгох гэр, дурсгалын цом, мөнгөн аяганд зориулж 1 тэрбум 123 сая төгрөг зарцуулжээ

Огноо
Унших
4 минут 34 секунд

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулсан билээ. Эл шагнал нь жил бүр уламжлал болгон тодруулж ирсэн шагнал бөгөөд энэ жил 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр тодруулсан юм.

Сар шинийн өмнөхөн эл шагналын эзэд тодордог бөгөөд жил бүрийн нэгдүгээр сард улсын аварга малчин, тариаланч, саальчин зэрэг шагнал, түүнд дагалдуулан олгох шагналуудын тендерийг ХХААХҮЯ-наас зарладаг. Тэгвэл бид 2022 болон 2023 оны шагналын төсөвт өртгийн байдлыг харьцууллаа.

-Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цомын өртөг 4.8 сая төгрөгөөр нэмэгджээ-

Энэ оны 2023 нэгдүгээр сарын 27-нд Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цомын тендерийг зарлажээ. Ингэхдээ санхүүжилтийн нийт төсөвт өртөг 65 сая төгрөг байхаар тусгажээ. Харин өмнөх онд эл дурсгалын цомд 61 сая төгрөгийг төсөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, энэ онд 4.8 сая төгрөгөөр санхүүжих төсөвт өртөг нэмэгдсэн гэсэн үг юм.

-Шагналд өгөх таван ханатай гэр худалдаж авахад нийт 980 сая төгрөгийн тендер зарлаж, шалгаруулжээ-

Энэ жилийн тухайд нэр бүхий аймгуудын малчны шагналуудад олгох улаан халз бүхий таван ханатай гэрийн тендерийг ХХААХҮЯ-наас зарлаж дуусчээ. Ингэхдээ 14 удаагийн тендерийг зарласан байх бөгөөд тус бүр 70 сая төгрөгийн гэр худалдан авах тендер байгаа юм. Харин өнгөрсөн онд тендерийг "Улсын сайн малчин, улсын хошой аварга малчинд олгох гэр худалдан авах" нэртэйгээр зарлаж байсан бөгөөд нийт төсөвт өртөг нь 486 сая төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд 14 удаагийн тендерээр 980 сая төгрөгийг таван ханатай гэр худалдан авахад зарцуулсан байгаа юм. Дараах инфографикаас 14 удаагийн тендерт аль аль аймгуудын малчдын шагналд өгөх гэр багтсан талаарх мэдээллийг харж болно.

-2022 онд мөнгөн аяга худалдаж авахад 62 сая төгрөг зарцуулж байсан бол 2023 онд 78 сая төгрөг болтлоо өсчээ-

Аварга малчин, хошой аварга малчин зэрэг шагналд дагалдуулан олгох шагналуудын нэг нь мөнгөн аяга аж. Ингэхдээ мөнгөн аяганы тендерийг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр зарласан бөгөөд нийт санхүүжих төсөвт өртгийг 78 сая төгрөг хэмээн дурджээ. Харин өнгөрөгч он буюу 2022 онд эл мөнгөн аяга худалдаж авах тендерийн төсөвт өртөг нь 62 сая төгрөг байсан болохыг дээрх инфографикаас харж болно.

-Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олны дурсгалын цомын өртөг 5.6 сая төгрөгөөр нэмэгджээ-

Энэ оны нэгдүгээр сарын 19-нд “Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цомын тендерийг зарлажээ. Ингэхдээ төсөвт өртөг нь 32,010,000 төгрөг гэжээ. Харин өнгөрсөн онд эл дурсгалын цомд 26,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг.

-Алтадсан тариан түрүү бүхий мөнгөн аягыг авахад энэ жил 31 сая төгрөг зарцуулжээ-

Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга нь аварга тариаланч, тариаланч хамт олонд олгодог шагнал юм. Ингэхдээ энэ оны нэгдүгээр сард Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга нэртэйгээр тендер сонгон шалгаруулалтыг явуулж, төсөвт өртгийг 31 сая төгрөг хэмээжээ. Харин өнгөрсөн оны эл шагналын төсөвт өртөг нь 26.4 сая төгрөг байсан аж.

М.Баярмаа: Нум сум бол зөвхөн эрийн гурван наадамд зориулагдаагүй. Эрт дээр үеэс хүндтэй зочин болон хүүдээ зориулж нум, сум бэлэглэдэг байсан уламжлалтай
М.Баярмаа: Нум сум бол зөвхөн эрийн гурван наадамд зориулагдаагүй. Эрт дээр үеэс хүндтэй зочин болон хүүдээ зориулж нум, сум бэлэглэдэг байсан уламжлалтай
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.