Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх 5-р сард Богдхан ууланд нутагшуулахаар болсон Борхүү болон бугын илийгүүд өнөтэй өвөлжиж байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 36 секунд

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 онд осгосон бугын элийг тэжээн угжиж өсгөн Борхүү хэмээн нэрлэсэн байдаг.

Өнгөрсөн 2022 оны 11 сард Борхүүг гэр бүлийнхэн нь Богдхан ууланд тээвэрлэн авчирсан бөгөөд тэрбээр өмнө бугын сүрэгт аваачиж нийлүүлдэг байсан ч буцаж гэрлүүгээ гүйгээд дасаж өгөхгүй байсан талаар иргэн Буянтогтох ярьж байв.

Харин түүнээс хойш Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр олны хөл хөдөлгөөнөөс хол ижил сүрэгтэй нь дасгаж нутагшуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Тэгвэл 2023.02.14-ны өдөр Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын илийнүүдийн өвөлжилтийн байдалтай танилцжээ.

Тодруулбал, Борхүү болон бугын илийгүүд өнтэй өвөлжиж байгаа бөгөөд ирэх 5-р сард Борхүү болон бусад бугануудыг Богдхан ууланд нутагшуулахаар болжээ.

Дашрамд дурьдахад Богдхан ууланд буй зэрлэг амьтад болох буга, янгир, гөрөөс, зээр өвлийн цагаар хот орчмын бүсэд орж ирж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өдөр тутмын хяналтаа тавин ажиллаж мөн үе шаттайгаар биотехникийн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэн ажиллаж буй талаараа мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд