Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Тодруулбал, энэ сарын 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 18-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

ҮСХ: Нийслэлд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувиар ӨСЧЭЭ
ҮСХ: Нийслэлд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувиар ӨСЧЭЭ
 
“The Huns”, “Lynn Vision” багийг буулган авч финалд өрсөлдөхөөр боллоо
“The Huns”, “Lynn Vision” багийг буулган авч финалд өрсөлдөхөөр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.