“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Улаанбаатар Чуулгын байранд үргэлжилж байна. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гаргасан бол Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гарахгүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 257 оролцогч оролцож байгаа юм байна.