Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд нь жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 38.4 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 77.1 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

Мэдүүлгээ шинэчилсэн гаргах хугацаа дуусахад 9 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү гэж АТГ-аас анхааруулж байна.

Д.Пүрэвдаваа: 2022 онд 52 мянган жолооч машинаа ачуулж 3 орчим тэрбум төгрөгийн торгууль төлсөн байна
Д.Пүрэвдаваа: 2022 онд 52 мянган жолооч машинаа ачуулж 3 орчим тэрбум төгрөгийн торгууль төлсөн байна
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.