Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсад алтны худалдан авалт буурна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 27 секунд

Дэлхийн алтны зөвлөл (WGC) Төв банкууд 2022 онд 70 тэрбум долларын үнэ бүхий 1136 тонн алт худалдан авсан нь 1967 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж мэдэгдлээ. Коронавирус цар тахлын үеэр дэлхий даяар алтны худалдан авалт буурсан боловч өнгөрсөн оны дундаас хойш 12 дугаар сар хүртэл нийт худалдан авалтын дийлэнхийг хийжээ. Зургаан орчмиын хугацаанд 862 тонн алт худалдан авсан байна.

Турк, Хятад, Египет, Катар зэрэг улсын банкнууд алт худалдан авснаа мэдэгдсэн ч 2/3 орчим хувийг олон нийтэд мэдээлээгүй гэж WSG нэмж мэдээлжээ. Алтны нөөцдөө ямар өөрчлөлт оруулсныг тогтмол мэдээлдэггүй орноор БНХАУ, ОХУ-ын банкнууд тодорчээ.

Харин энэ онд Төв банкнуудын худалдан авалт өнгөрсөн оны түвшинд хүрэх магадлал багатай гэж WGС таамаглаж байна. Төв банкнуудын худалдан авалт дэлхийн нийт алтны эргэлтийг 4741 тоннд хүргэсэн нь 2021 онтой харьцуулахад 18 хувиар өссөн. Энэ нь 2011 оноос хойших нийт алтны эргэлтийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Нүүрсний экспорт энэ онд өсөх эерэг хүлээлттэй байна
Нүүрсний экспорт энэ онд өсөх эерэг хүлээлттэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.