Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна.
Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалтыг 2020 онд Хөгжлийн банканд хийсэн байдаг. Харин шинжээчийн зүгээс эл ажлын хэсэг шалгалтынхаа үр дүнд суурилсан шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй үзсэн юм. Түүнчлэн эл ажлын хэсгийн нэгтгэсэн тайлан Хөгжлийн банканд албан ёсоор хүргэгдээгүй аж. Тухайн шалгалтаар хүүгийн болон ханшийн эрсдлийг онцгойлж, алдагдал хүлээж болзошгүйг дурдсан аж.