Өнөөдөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна.
ТӨРИЙН ОРДОН
09:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
12:00 цагт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос 2022 оны намрын ээлжит чуулганы тайлангаа Үндсэн хууль танхимд танилцуулна.
ХОЛИДЭЙ ИН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Сангийн Яам, Татварын Ерөнхий газар, ММНБИ, аудитын компаниудтай хамтран санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад зориулсан “Жилийн эцсийн санхүү, татварын тайлан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” сургалт зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 88086225
“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: "Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцуулна.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бичиг өргөх, ард иргэдэд уриалга гаргах тухай УЭАТТ намыг байгуулж буй иргэд Хэвлэлийн бага хурал зарлаж байна.