Улсын их хурлын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зургаадугаар сарын 02-ноос эхлээд байна. Нэр дэвшигчид өөр өөрсдийн сурталчилгаа, танилцуулга, мөрийн хөтөлбөрөө иргэдэд хэвлэмэл болоод сошиал хаягуудаар хүргэж байгаа билээ. Онцолбол тэр бүрчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглаад байдаггүй Инстаграм хуудсыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй хуучин шинэ гэлтгүй ихэнх нэр дэвшигчид ашиглах болжээ.
"Эх орон, тусгаар тогтнолоо дээдлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ухааныг би аавынхаа шүлэг найргаас шимтэн уншиж өссөн билээ" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр бүрчлэн хувийн шинжтэй зургаа сошиал ертөнцөд тавидаггүй билээ. Гэтэл сонгууль эхэлсэн энэ үед аав хүний үүргийг харуулсан зургаа Инстаграм хуудсанд оруулсан байна. Зурагтай холбоотойгоор хүмүүс магтаж, сайшаасан сэтгэгдэл ихээр бичжээ.
Тэрээр энэ оны нэг сараас эхлэн Инстаграм хуудсыг ашиглаж эхэлсэн байна. Спортоор хичээллэж буй зураг болон, бичлэгээ оруулах болсноор залуу үеийнхэн тэр дундаа спорт сонирхогч залуусын анхааралд өртөх болжээ.
Шарк нэрээр алдаршсан Г.Амартүвшин бусад нэр дэвшигчдийг бодвол Инсаграм хуудсыг нэлээн эртнээс ашиглан олонд танигдсан билээ. Тэрээр сүүлийн үед гэр бүл болоод, сайн үйлс хийж буй зургаа оруулах нь ихэсжээ.
“Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг киногоор үзэгчдийн танил болсон жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан Намд гишүүнээр элсэж энэ жил сонгуульд өрсөлдөж байгаа билээ. Тэрээр Инстаграм хуудсаараа хайр түгээсэн зураг, нийтлэл оруулах болсон нь хүмүүст ихээхэн таалагдаж байгаа бололтой. Түүнийг дэмжсэн, сайшаасан сэтгэгдлээр дүүрчээ.
Монгол улсын Сангийн сайд Х.Булгантуяа "2017 онд бага хүүгээ нэг сартайд ажилдаа ороод ордны хойд талын цэцэрлэг, яам, тамгын газар, машин гээд хаа тааралдсан газраа мээм идсээр" гэсэн тайлбартай зургаа оруулжээ.
Гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг дарга хэмээн иргэдээс нэлээдгүй шүүмжлэл хүртээд байгаа Их Хотын дарга С.Амарсайхан залуу үеэ дэмжсэн, магтсан пост оруулах нь ихэсжээ. Тэрээр"Манай залуучууд зорилго тэмүүлэлтэй, боловсрол мэдлэгтэй, ажилдаа амжилттай, нийгэмдээ байр суурьтай мундаг болжээ" гэсэн тайлбартайгаар энэхүү зургаа нийтэлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил олон жил төрд суугаа гишүүдийн нэг хэдий ч залуу үетэйгээ хөл нийлүүлэн Инстаграм хуудсыг эртнээс ашиглаж эхэлсэн байна. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдээр мөрийн хөтөлбөрөөсөө илүү олны танил болон, залуу үеийнхээ зургийг тавих болжээ. "Залуучуудтайгаа уулзаж байхдаа зургаа татуулав" гэсэн тайлбартайгаар доорх зургийг оруулсан байв.