Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 13 иргэнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 161 боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 4 секунд



Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусний халдварын шинжилгээний хариуг танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн вируслогийн лабораторид 517 хүнд шинжилгээ хийлээ. Үүний 504-т нь халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглалтын байранд тусгаарлагдсан 352 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор авсан 19 сорьцод халдвар илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 7 иргэний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 30 ачаа, тээврийн жолооч, тус аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Үлдсэн 13 иргэнд коронавирусний халдвар илэрлээ. Дээрх тохиолдлуудыг задалж хэлбэл:

  • 2020 оны тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 170 хүний давтан шинжилгээгээр нэг оюутанд;
  • 2020 оны тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний шинжилгээнд 12-оос халдвар илэрлээ. Үүний 10 нь оюутан байна

Ингээд тохиолдлын тоог авч үзвэл оюутнууд маань ихээр халдвар авсан байгаа нь харагдаж байна. Оюутнууд маань хүний нутагт хэцүү нөхцөл байдалд байсан ихэвчлэн нэгдүгээр курсийн сэтгэл санаа гэх мэт бүх зүйл нь бэхжээгүй 17-20 орчим насны жоохон хүүхдүүд байна. 

Эдгээр оюутнуудаа зөв цагт нь татаж авчран, эцэг эх, элгэн нутагт нь босгож ирж байгаа нь бидний хувьд оновчтой ажил болж байна гэж үзэж байна.

Ийнхүү Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 161 боллоо. Эдгэрсэн 43 байна. Эмчлэгдэж буй 118 иргэдийн 107 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. 

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 165 иргэн байна. Бид 250 өвчтөнийг хүлээн авахаар тооцсон. Төлөвлөгөөний дагуу, бүх зүйл хяналтын доор явж буй гэдгийг хэлэх байна. 

Мөн өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатар хотод авчирлаа. Үүнээс 21 иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаж, үлдсэн иргэдийг бусад тусгаарлах байруудад хуваарилаад байна” гэв.  



МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСНИЙ 148 ТОХИОЛДОЛ ХЭРХЭН БҮРТГЭГДСЭН БЭ?

2020.03.10. Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс халдвар илэрч манай анхны тохиолдол болж бүртгэгдэв.

2020.03.16. Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс халдвар илрэв. 

2020.03.17. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илрэв.

2020.03.18. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирусний халдвар илрэв. 

2020.03.21. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс халдвар илрэв. 

2020.03.26. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илэрч 11 дэх тохиолдол бүртгэгдэв. 

2020.03.28. Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.

2020.04.01. Тусгаарлагдан хянагдаж байсан Турк улсын хоёр иргэнээс коронавирус илэрчээ. 

2020.04.06. ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрэв.

2020.04.08. Алтанбулагийн хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

2020.04.13. 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 

2020.04.14. Дөрөвдүгээр сарын 13-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.

2020.04.16. ОХУ-аас ирж "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.

2020.04.19. ОХУ-аас ирж тусгаарлагдсан дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.

2020.04.20. ОХУ-аас ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрэв.

2020.04.21. Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.

2020.04.22. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн эхнэрт халдвар илрэв.

2020.04.24. ОХУ-аас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан оюутны гурав дахь шинжилгээнд коронавирус илэрч, 36 дахь тохиолдол бүртгэгдэв

2020.04.25. Москва хотод суралцдаг оюутанд халдвар илэрч 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

2020.04.26. Мөн Москва хотод суралцдаг оюутны гурав дахь шинжилгээнд халдвар илрэв. 

2020.05.02. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илрэв. 

2020.05.04. Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.

2020.05.05. Франкфуртээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдэв.

2020.05.05. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, 42 дэх тохиолдол бүртгэгдлээ.

2020.05.14. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний давтан шинжилгээнээс халдвар илрэв.

2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг 18 оюутанд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 61 болов. 

2020.05.14. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн оюутнуудын үдээс хойшхи шинжилгээгээр 37 хүнд халдвар илэрч, нийт тохиолдлын тоо 98 боллоо.

2020.05.16. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн 197 хүнд шинжилгээ хийхэд шинжилгээ хийхэд 37-д нь халдвар илэрч, тохиолдлын тоо 135 боллоо.

2020.05.17. Тавдугаар сарын 13-ны өдөр ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг оюутны давтан шинжилгээнд халдвар илэрч, тохиолдлын тоо 136 болов.

2020.05.18. Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.

2020.05.22. ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрч, 141 дэх тохиолдол бүртгэгдэв. 

2020.05.18. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан зургаан оюутан, тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан батлан хамгаалахын сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд илэрч тохиолдлын тоо 148 болов.

У.БИЛГҮҮН

Шатахууны шалгалтын үр дүн гараагүй байна
Шатахууны шалгалтын үр дүн гараагүй байна
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.