Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахууны шалгалтын үр дүн гараагүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд


ШӨХТГ-аас шатахууны чанар, дүүргэлтийн талаар хийсэн шалгалтын талаар мэдээлж байна. 

Шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд хяналт шалгалтын үр дүн хуулийн хугацаандаа гараагүй байхад зарим төрийн бус байгууллагын зүгээс улс төрийн зорилгоор ашиглах зорилготой мэдээлэл түгээж байгааг ШӨХТГ-аас мэдээллээ. 

Шалгалтыг зөвхөн ШӨХТГ бус АМГТГ хамтран явуулдаг бөгөөд шалгалтын нэгдсэн дүн мэдээлэл хуулийн дагуу 90 хоногт гарах ёстой байдаг аж. 

Хяналт шалгалтын дүнг эцэслэн гарсан тохиолдолд албан ёсны мэдээлэл өгөх тул ийнхүү мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна. 

Иргэдийн зүгээс шатахууны чанар муугаас болж авто машин нь эвдэрсэн, дутуу шахаж байна гэх зэрэг гомдлууд ирсэн бөгөөд шалгалтын ажлын хэсэгт хувийн хэвшил төдийгүй төрийн албан хаагчид ч нөлөөлөх боломжгүй, давхар шалгуулдаг тул төрийн байгууллагын хяналт шалгалтын дүн гарах хүртэл хүлээцтэй хандахыг хүслээ. 

Монголын бизнесийн орчны судалгааг авч эхэллээ
Монголын бизнесийн орчны судалгааг авч эхэллээ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.