“Монголын бизнесийн орчин” 3 жил тутмын судалгааг хоёр дах удаагаа үндэсний хэмжээнд авч эхэллээ. Энэхүү судалгаа нь Монголын бизнесийн орчны өнөөгийн байдлыг үнэлэх, бизнесийн орчныг сайжруулах шаардлага, арга замыг тодорхойлох зорилготой. Цар тахлын улмаас эдийн засаг, бизнест хүндрэл бий болсон энэ үед бизнес эрхлэгчдийн нэгдсэн санал, байр суурь маш чухал бөгөөд энэхүү судалгаанаас гарах дүнд үндэслэн тодорхой саналуудыг гарган шинээр байгуулагдах УИХ, Засгийн газарт танилцуулан ажил хэрэг болгохыг зорьж ажиллах болно.
Танай компанийг бизнесийн орчныг үнэлэх, сайжруулах шаардлага арга замыг тодорхойлох энэхүү ажилд үнэтэй хувь нэмрээ оруулахыг хүсье.
Та дараах судалгааны асуулгыг татаж аваад, судалгааг бөглөөд [email protected] хаяг руу илгээнэ үү.
(Тайлбар: Энэхүү судалгааг компьютер дээр бөглөх ба зөвхөн Adobe Reader DC програм дээр нээж ажиллуулах юм. Танд энэ програм байхгүй бол энд дарж татаж авна уу.)
Тодруулах зүйл байвал Бодлого, стратегийн газрын 77277070-43 утсаар лавлана уу.