Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүрэг хуучин хувцас авах цэгтэй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй болсон байна. Иргэд хуучин хувцасаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийх бөгөөд тус дүүргийн хороодод түгээн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.

Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард,  Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хуучин хувцасны  хайрцаг байрлуулжээ. Тиймээс иргэд хэрэглэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцагуудад хийж, зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх боломжтой болсон байна.

"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн зохион байгуулна
 
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.