Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Согтуудаа нөхрийгөө хутгалж, аминд нь хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 44 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн цус алдаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 44 настай, эрэгтэй “Б” гэгчийг түүний эхнэр гэх 46 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэргийг, Мөн энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 цаг 49 минутад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хутгалуулсан хүн ухаагүй байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 40 настай, эрэгтэй “Э” гэгчийг түүний эхнэр гэх 31 настай, эмэгтэй “Х” гэгч нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

АТГ: Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтнууд 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
АТГ: Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтнууд 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
 
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.