Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д олон улсын аудит оруулна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах шийдвэрийг гаргасан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр "Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна. Олон улсын аудитыг сонгохдоо дэлхийн топ аудитын компаниудаас сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн ауит оруулах юм" гэлээ.

Ташрамд дурдахад, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл компанитай холбогдох нууцлалын зэрэглэлтэй есөн гэрээг ил болгоод буй юм.

ШУУД: ЗГ-ын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: ЗГ-ын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.