Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НУУЦ: “Тавантолгой“ ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажилд 69 тэрбум төгрөгийг зарцуулахаар ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Огноо
Унших
1 минут 49 секунд

Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй есөн оффтейк гэрээг ил болгосон. Эдгээр дунд Тавантолгойн ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажлын хөлс болгож, 69 тэрбум 700 гаруй сая төгрөгийг зарцуулахаар үзэглэснийг НУУЦ хэмээн зэрэглэлд оруулжээ.

Тодруулбал, гурван компанийн хамтарсан түншлэлийг төлөөлж "Элгэн" ХХК-тай далд уурхайн бүтээн байгуулалтын хайгуул, судалгааны ажлын гэрээг өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр байгуулжээ. Ингэхдээ ажлын хөлс болох 69 тэрбум төгрөгийн 30 хувийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын арав хоногт шилжүүлэхээр тохирсон бол үлдсэн 70 хувийг гүйцэтгэгчийн сар бүрийн ажлын гүйцэтгэлээр тооцон олгохоор тохирчээ.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”, “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгосон юм.

“Богдхан“ төмөр замын төслийг 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг “МАШ НУУЦ“ зэрэглэлд багтаасан байжээ
“Богдхан“ төмөр замын төслийг 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх гэрээг “МАШ НУУЦ“ зэрэглэлд багтаасан байжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.