"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ажлаа хүлээн аваад 35 хонож байна. Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 341.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая ам.доллар бүхий нүүрс борлуулсан. Аравдугаар сарын 5-ны байдлаар 615 сая ам.долларын өр байсан. Харин 150 сая ам.долларыг төлснөөр 451 сая ам.долларын өр үлдээд байна" гэлээ.
Мөн "Эрүүгийн цагдаагийн газраас 2018 оны Цагаан хадан дахь нүүрс овоолгоос нүүрс дутсан, мөн уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буудаг, Цагаан хаднаас хил рүү гаргадаг. Чанар, кг ын зөрүүтэй асуудлуудыг шалгаж байгаа. Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110.9 мянган тонн сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн" гэх мэдээллийг өглөө.