Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 42 секунд

Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.

Соёлын өвийн үндэсний төвийн байранд

09:30-17:30 цагт "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Монгол үндэстэн, угсаатны үнэт зүйлс болох соёлын өвд түшиглэсэн соёл, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн орон зайг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий “Соёлын өв-тогтвортой хөгжил” соёлын өвийн улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна.

ШУА-ийн байранд

09.00-15.00 цагт Философийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс хамтран “Философи ба шинжлэх ухааны танин мэдэхүй: Онол-арга зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно)

09.00-17.00 цагт “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Төрийн ордны /Их танхим/

10:00 цагт “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.

НЗДТГ-т

10:00 цагт НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна.

ҮСХ-ны байранд

11:00 цагт 2022 оны эхний арван сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

АН-ын байранд /"Шонхор тауэр"/

11:00 цагт “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт Тавантолгойн тээврийн замд ослоор нөхөр, хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл буруутнуудаас хариуцлага нэхэж, тэмцэл эхлүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.

Монголын Уран Зургийн галерей үзэсгэлэнгийн их танхимд

11:00 цагт 2008.07.01 2009.05.19-ний өдрүүдэд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүд галд өртсөн тухай, Монголын Уран зургийн галерейд тулгамдаж буй зарим асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны Сүхбаатар танхимд

13:30 цагт Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан болно.

МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд

"Айсуй хүн: Даян дэлхийн шилжилт дэх ёс зүйн сорилтууд" ёс зүйн эрдэм шинжилгээний хурал болно.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.