Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүй, тархалтын талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн үйл явдлын тоймыг хүргэж байна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: “Блью Скай” зочид буудалд Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай болж, өнгөрсөн аравдугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хотын стандартын нэгдсэн зөвлөгөөн"-ийг зохион байгуулна Утас: 9903-7310, 9976-3656.

10:00 цагт: Монголын Үндэсний музейгээс “Боловсрол олон нийтийн хөтөлбөр”-өөр дамжуулан танхимын бус сургалт явуулж байна. Өнөөдөр ЕБС-ийн 5-аас дээш ангийн сурагчдад Монголын уламжлалт цагаан идээ ааруул, аарцыг хэрхэн хийдэг талаар ойлголт, мэдлэг өгөх сургалт болно.

11:00 цагт: БХЯ, Офицеруудын ордонд Батлан хамгаалахын төв архив 5 төрлийн лавлагааг төрийн И-Монгол системд нэвтрүүлж буй талаар мэдээлнэ. 8609-4455.

11:00 цагт: Театрын музейд "Хүрэн халзан хуур” музейн сан хөмрөг болон өвлөн уламжлагч нарт хадгалагдаж буй хуурын үзэсгэлэн, “Алтай” хамлагийн тоглолт болно.

11:40 цагт: “Тайж палас”-ын “Бодэса Арт” галерейд “Эзэн Чингис хаан урлагт” дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 9950-4845.

12:00 цагт: ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүй, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, шинэ хувилбарын тархалт, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлнэ. Утас 9979-7227.

13:00 цагт: МУБИС-д “Амьдрах ухааны боловсрол” хичээлийн танхимын нээлттэй.

14:00 цагт: ШУТИС-д Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний 30 дугаар хурал болно. Утас: 8906-2620.

-"Улаанбаатар-2023” зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хорооноос Монголын спортын хороодтой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.

09:00-17:00 цагт: АШУҮИС-ийн төв байранд залуу эрдэмтэн, судлаачдын "Хүрэлтогоот-2022" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9909-9435

КИВИ ХАМТЛАГ: Үнэнч фэнүүдээ “Киви“ хамтлагийн дурсамжтай цаг үеэр аялуулах өдрөө тэсэн ядаж хүлээж байна
КИВИ ХАМТЛАГ: Үнэнч фэнүүдээ “Киви“ хамтлагийн дурсамжтай цаг үеэр аялуулах өдрөө тэсэн ядаж хүлээж байна
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.