Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхдүүдээ түцэндээ үлдээгээд бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг сошиалд цацжээ“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Олон нийтийн сүлжээгээр "Хүйтэн чингэлэгт хоёр нүцгэн хүүхэд уйлж байгаа дүр зураг" бүхий мэдээлэл тархав. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа байршуулсан бөгөөд ээж нь архи уухаар явсан гэх тайлбарыг бичжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ГБХЗХГ-аас тодруулахад "Цахим орчинд цацагдаад буй зураг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийсэн. Уг асуудал Сүхбаатар дүүргийн 9 хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талын ТҮЦ-нд шөнийн 3 цагт болсон байна лээ. Тухайн эмэгтэй тус ТҮЦ-нд ажилладаг. Нөхөр нь хөдөө явсан тул анх удаа хүүхдүүдээ ажлын байрандаа авчирсан. Улмаар хажуугийн түцний эгчдээ захиж үлдээгээд бие засаад ирэх хооронд хүүхдүүдийнх нь зургийг цахим орчинд нийтэлсэн байсан.

Хүүхдүүдтэй уулзсан бөгөөд бие ил шарх сорви байхгүй биеийн байдал хэвийн түцний ойр амьдардаг юм байна. Тухайн ээжид хүүхдүүдийг дахиж ажлын байранд авчрахгүй хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сануулсан.

Мөн уг мэдээллийг сошиалд нийтэлсэн иргэн хүүхдийн ээж болон хүүхдүүдээс уучлал гуйсан гэсэн" хэмээлээ.

Сануулахад, сошиалд цацагдсан шиг ээж нь архи дарс уухаар явсан, ТҮЦ-нд хөлдөх үхэх гэж байсан гэх асуудал байхгүй аж.

Хөгжлийн банкны зээлээ төлдөггүй компаниудыг хар жагсаалтад оруулж, тендерт оролцуулахгүй байя
Хөгжлийн банкны зээлээ төлдөггүй компаниудыг хар жагсаалтад оруулж, тендерт оролцуулахгүй байя
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд