Дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай хамтран хөдөө орон нутгуудаар аялан тоглолтоор яваад буй. Гэвч цахим орчинд тархсан сөрөг сэтгэгдлээс үүдэн орон нутгийн тоглолтуудаа цуцалж байгаа тухайгаа манай редакцид өгсөн тодруулгаараа дамжуулан мэдээлсэн юм.
Тэгвэл тэд аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр болжээ. Энэ талаар дуучин В.Баттулга өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн бөгөөд тэрбээр, "Бид ард түмнээ хүндэлж аялан тоглолтоо үргэлжлүүлхээр болсоон. Баярлалаа" гэжээ.