Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨНӨӨДРИЙН ГОЛ ДҮР: “Шүүмж ба доромжлол“

Ангилал
Гол дүр
Огноо
Унших
3 минут 6 секунд

Зууны манлай хос дуучдын үргэлжлэл болсон дуучин В.Баттулга охин Б.Дуулим нарын тоглолтын постер зураг дуулиан шуугиантайгаар цацагдлаа. Угтаа аав охин хоёр шинэ оны босгон дээр шинэхэн тоглолтоороо үзэгч түмэндээ бэлэг барьж, тэсрэлт хийхээ илэрхийж байсан ч тоглолтоосоо өмнө маркетинг нь "тэсрэлт" хийх шиг болов.

Өнөөдөр бол тэднээр амьсгалсан өдөр байлаа. Гол агуулга нь постер зурагт байв уу эсвэл пост бичсэн сэтгүүлчид байв уу гэх багахан "мэтгэлцээн" ч иргэдийн дунд өрнөөд амжив. Бүр хүн болгон өөр өөрийн "АРААКШН"-г үзүүлэв.

Түүнээс гадна өнөө л бидний яриад байдаг хүний эрхийн асуудал дахин сөхөгдөж, бие биенээ хэмхэлдэг, урж тасддаг нөгөө л аймшигтай араншин өнөөдрийн гол дүрүүдэд маань хүнд цохилт өгчээ. Ямарсайндаа л охин сэтгэл зүйн хүнд дарамтад орж, тоглолтоо цуцлах хэмжээнд хүрэхэв. Хорь хүрч яваа хонгор жаахан охинд Монголчуудын хатуурхал хичнээн хүнд тусаа бол. Үр хүүхэдгүй юм шиг бусдын бяцхан үрийг үгээрээ сүлбэж, сэтгэлийн таашаал авах тийм сайхан байдаг юм уу... Зарим хүмүүсээс ийн асууя.

Бид яг хэзээнээс нэг нэгнээ үгийн муухайгаар "доромжилдог" биш эрүүлээр "шүүмжилдэг болох вэ. Нийтийн дуучид гэхээрээ л аав, ээж, адуу, мал, аргал, хомоол дуулах ёстой гэсэн хуучинсаг үзлээсээ хэзээ салах вэ. Яг хэзээ...

Бид XXI зуунтай хөл нийлүүлэн алхаж яваа ч ухамсар маань тээр хойно үлдчихэж. Бусдыг даган дуурайхаас илүүтэй бусдадаа урам зориг өгдөг бол сайхансан. Арван хуруу тэгш хүн байдаггүй болохоор алдаж эндэх зүйл бишгүй л тохиолдоно. Та ч би ч алддагтай адил бусдыгаа үгийн муухайгаар доромжилж, сэтгэлийн тамд бүү унага хэмээн аминчлан захихын дээр урлагийг гэж сэтгэлийн тайтгарал хэмээн хүлээн авч, дуучдыг уран бүтээлчид хэмээн хүндэлдэг байя.

Яагаад заавал нийтийн дууг амраг хосууд дуулах ёстой гэж, яагаад аав охин хоёр хамтран дуулж болохгүй гэж. Уг нь энэ үзэгдэл байдаг л зүйл. Даанч бид хүлээж хэрхэн хүлээж авах л нэн тэргүүний асуудал. Үнэхээр л таалагдахгүй бол үзэхгүй, сонсохгүй байж болох. Энэ бол таны л сонголт шүү дээ.

Эцэст нь гэж хэлэхэд эрчүүдээ өмөөрч бичлээ гэдэг шиг өнөөдрийн гол дүрүүдээ өмгөөлөн, хамгаалан бичлээ.

В.Баттулга: Бид ард түмнээ хүндэлж, аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр боллоо
В.Баттулга: Бид ард түмнээ хүндэлж, аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр боллоо
 
ТОП-6: Ё.Басхүү, А.Адъяасүрэн нар тус тус түрүүллээ
ТОП-6: Ё.Басхүү, А.Адъяасүрэн нар тус тус түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.