Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр "АТГ-аас Эрдэнэтийн 49-тэй холбоотой хэрэгт 10 гаруй хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэргийг тусгаарласан гэх мэдээлэл авсан
Мөрдөн шалгах ажиллагаа дуусахаар хэрэг шүүхэд шилжинэ. Хэрэг шүүхэд шилжмэгц урьдчилсан хэлэлцүүлэг явагдана. Үүний дараа гэм буруугийн асуудлыг тогтооно" гэлээ.