БЗД-ийн 26 дугаар хороонд болсон ослын талаар янз бүрийн мэдээллүүд цацагдаж буй. Үүний нэг нь "Осол гаргасан иргэний ард хууль хяналтын байгууллагын том хүн бий. Осол гаргасан жолооч М гэх эмэгтэй нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Р.Чингисийн охин" гэх мэдээллүүд ч цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал тайлбар хийлээ.
Тэрбээр "М гэгч эмэгтэйн аав нь цагдаагийн нөлөө бүхий хүн гэх мэдээлэл цацагдсан. Тийм зүйл байхгүй. М-ийн овог нь манай Дотоод цэргийн ангийн дарга Р.Чингистэй ижил учраас буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Тогтоогдож буй байдлаар аав нь төрийн болон улсын байгууллагад янз бүрийн албан тушаал эрхэлдэггүй байсан нь тогтоогдоод байна" хэмээлээ.