Өнгөрөгч аравдугаар сарын 15-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулалтыг зохион байгуулж буй. Ингэхдээ томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий бүлэг буюу 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй хүн ам, эрүүл мэндийн ажилтан,1-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийж байна.
Тэгвэл томуугийн вакцинд сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд хэрхэх талаар ЭМЯ-наас тодруулахад "Томуугийн сайн дурын дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-ийн амбулаторийн дархлаажуулалтын кабинетаар дамжуулан 20 мянган төгрөг төлж хамрагдах боломжтой" гэлээ.