Согтуурсан үедээ эхнэрээ хөнөөжээ Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 15-ны өдрийн 07:42 цагт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны ... тоотод "Хүн нас барсан байна " гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 48 настай, эмэгтэй "А" нь биедээ ил харагдах гэмтэл, шархгүй алдсан байсан бөгөөд дүүдэг дэх цагдаагийн 3 хэлтсээс мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулахад хохирогч гадны нөлөөтэй амь насаа алдсан нь тогтоогдсон бөгөөд шалгалтаар түүний амь насыг нөхөр болох 57 настай, эрэгтэй, "Д" нь согтуурсан үедээ хохироосон байж болзошгүй байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.