Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 13-ны 07 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс халааснаасаа гар утсаа алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шалгахад 11 настай эмэгтэй “Х”-ийн гар утсыг 32 настай эрэгтэй “А” нь халааснаас нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.