Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын гадаад өр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах үед хамгийн их буюу 4.9 тэрбум ам.доллараар нэмэгджээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 13 секунд

"Манай улс 115 орчим их наяд төгрөгийн өртэй"

Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 115 их наяд төгрөгт хүрчээ. Түүний 22.5 тэрбум ам.долларыг аж ахуй нэгжүүдийн гадаад өр, 7.9 тэрбум ам.долларыг Засгийн газрын гадаад өр, 2 тэрбум ам.долларыг Төв банкны өр, үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг арилжааны банкуудын өр эзэлж байна.

"Монгол Улсын гадаад өр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах үед хамгийн их нэмэгджээ"

2015-2023 оны хооронд буюу 8 жилийн хугацаанд Монгол Улсын нийт гадаад өр дараах байдлаар нэмэгджээ. Тухайлбал, 2015, 2016 онуудад Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нийт өр 1,9 тэрбум америк доллароор нэмэгдэв.

Харин Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан 2017-2020 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд улсын нийт гадаад өр 4.9 тэрбум америк доллароор нэмэгдэж, 32.3 тэрбум америк доллар болжээ.

Түүнчлэн У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллароос 33.3 тэрбум ам.доллар болж 0.5 тэрбум ам.доллароор буурч байжээ. Мөн 2024 оны гуравдугаар улирлын байдлаар нийт өр 34 тэрбум ам.доллар болсон талаар Сангийн сайд мэдээлж байсан.

"Ж.Эрдэнэбилэгийн Ерөнхий сайдаар ажиллах үед Засгийн газрын өр хамгийн их буюу 7.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж байв"

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 14.4 тэрбум ам.долларын өртэй байсан бол 2016 онд Ж.Эрдэнэбилэгийн Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.доллароор нэмэгдэж 22.2 тэрбум ам.доллар болжээ.

Харин 2017-2020 оны хооронд буюу 4 жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын өр 5.1 тэрбум америк доллароор нэмэгдэж, 27.8 тэрбум америк доллар болов.

Түүнчлэн 2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гадаад өр 27.1 тэрбум америк доллар байсан бол 2022 онд 28.5 тэрбум америк доллар болж хамгийн бага дүнгээр нэмэгдсэн буюу 1.4 тэрбум америк доллароор нэмэгджээ.

Ubn.mn

-Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн өрийг төлжээ-

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн өрийг төлж, барагдуулжээ. Үүнээс 10.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 2.6 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн.

-2.3 сая ам.доллартой тэнцэх эх үүсвэрийг дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөүүдэд зарцуулжээ-

Монгол Улсын Засгийн газрын зүгээс 1991 оноос 2021 оны хооронд нийт 7.6 сая ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг 22 зээлдүүлэгчийн 326 төсөл хөтөлбөрт зарцуулсан байдаг.

Засгийн газрын гадаад төслийн зээлийн хувьд 2.3 сая ам.доллартой тэнцэх эх үүсвэрийг дэд бүтцийн буюу зам, тээвэр, эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуйн салбаруудад, 1.4 сая ам.доллартой тэнцэх эх үүсвэрийг эргэлтийн хөрөнгө буюу жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, барааны зээл, банк санхүүгийн салбаруудад зарцуулсан бол үлдсэн 1.2 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хэсгийг нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээнүүд болох эрүүл мэнд, боловсрол, онцгой байдал зэрэг салбаруудад ашигласан байна.

Ubn.mn

Монгол Улсын зээлжих зэрэглэл Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалах, хүүгийн түвшнийг доогуур тогтооход тухайн үеийн дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас гадна үнэт цаас гаргагч орны зээлжих зэрэглэл чухал нөлөөтэй байдаг. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Мүүдис" агентлаг 2019 онд "B3, хэтийн төлөвийг тогтвортой", "Фитч" агентлаг "В, хэтийн төлөвийг тогтвортой", "Эс энд Пи" агентлаг "В+, хэтийн төлөвийг тогтвортой" хэмээн үнэлж байсан бол 2021, 2022 онуудад мөн адил "тогтвортой" хэмээн үнэлж байв. Харин 2023 онд 2023 онд Монгол Улсын урт хугацааны “B3” болон гадаад валютаарх тэргүүн ээлжийн барьцаагүй бонд (foreign currency senior unsecured bond ratings)-ын зээлжих зэрэглэлүүдийг баталгаажуулж, ирээдүйн төлөвийг “тогтвортой” хэмээн үзсэн байдаг. Мөн богино хугацааны зээлжих зэрэглэлийг “Нэгдүгээр зэрэглэлийн бус /Not Prime/” түвшинд баталгаажуулж байв.

Нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 17-нд товлогдож, АН-ын Генсек И.Мөнхжаргалын хүсэлтийг хэлэлцэнэ
Нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 17-нд товлогдож, АН-ын Генсек И.Мөнхжаргалын хүсэлтийг хэлэлцэнэ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.