Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт шүүгчдийн хуралдаан энэ сарын 17-нд товлогдож, АН-ын Генсек И.Мөнхжаргалын хүсэлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 42 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай И.Мөнхжаргалын хүсэлт, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхээс гаргасан хүсэлт болон Улсын эрх ашиг тусгаар тогтнолын нам, Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг хэлэлцэнэ.

Нийт шүүгчийн хуралдааны дараа Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн шүүх байгуулах асуудлаарх зөвшилцөх саналыг хэлэлцэх юм.

Д.Аюуш: Шаардлагатай банкуудад урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, процессын ажиллагаа явагдаж байна
Д.Аюуш: Шаардлагатай банкуудад урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч, процессын ажиллагаа явагдаж байна
 
ЦЕГ: “Манай охин амиа хорлох гээд байна” гэх дуудлагаар алба хаагчид очиж ажилласан
ЦЕГ: “Манай охин амиа хорлох гээд байна” гэх дуудлагаар алба хаагчид очиж ажилласан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.